ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2024” УЛСЫН ХОЁРДУГААР ОЛИМПИАД БОЛНО
delger

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ

“ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2024” УЛСЫН ХОЁРДУГААР ОЛИМПИАДЫГ ЗОХИОН  БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ УДИРДАМЖ

 

  1. Зорилго:

 “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, ШУТИС-ийн 2030 стратеги төлөвлөгөө зэрэг бодлогын бичиг баримтуудад үндэслэн монгол улсын инженер, техникийн салбарыг хөгжүүлэхэд гол түлхэц болох хүний нөөцийг бэлтгэн гаргадаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит Ирээдүйн инженерүүд 2024” улсын хоёрдугаар олимпиадыг зохион байгуулна. Энэхүү олимпиад нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй ирээдүйд инженер болох сонирхолтой сурагчдыг нээж илрүүлэх, тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан мэдлэг бүхий өндөр ур чадвартай инженер техникийн мэргэжилтэн, боловсон хүчнийг өөрийн сургуульд бэлтгэн гаргах, ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурталчлах зорилготой.

  1. Хамрах хүрээ:

Олимпиадад оролцогчид нь Ерөнхий боловсролын сургуулийг 2024 оны хаврын улиралд 12 дугаар анги төгсөх суралцагчид байна.

  1. Бүртгэл хийх хугацаа:

•     Эхлэх             2024 оны 02 дугаар сарын 14

•     Дуусах           2024 оны 02 дугаар сарын 21

  1. Улсын хоёрдугаар олимпиадын үе шат, хугацаа

4.1. Үе шат, хугацаа

  • Нэгдүгээр шат. (Цахимаар явагдана)
  • 2024 оны 02 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотын цагаар 15:00 цагт
  • Хоёрдугаар шат. (Гэрийн даалгавар)
  • 2024 оны 03 дугаар сарын 01-нд нэгдүгээр шатнаас шалгарсан сурагчдад тодорхой даалгавар өгнө.
  • 2024 оны 03 дугаар сарын 15-аас 2024 оны 03 дугаар сарын 22-ыг дуустал даалгаврын гүйцэтгэлийг шуудангаар хүлээж авна.
  • 2024 оны 03 дугаар сарын 29-нд гуравдугаар шатанд оролцох эхний 20 сурагчийн нэрийг зарлана.
  • Гуравдугаар шат. (Танхим)
  • 2024 оны 04 дүгээр сарын 9-нд гуравдугаар шатанд оролцогчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн байна.
  • 2024 оны 04 дүгээр сарын 10-нд 09:00 цагт гуравдугаар шат эхэлнэ.
  • 2024 оны 04 дүгээр сарын 11-нд шалгаруулалтын дүн, мэдээг танилцуулж, шагнал гардуулах ёслол, хаалтын үйл ажиллагаа явагдана.

4.2. Даалгаврын төрөл

  • Нэгдүгээр шатанд математик, физик, хими, мэдээллийн технологи хичээлийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьсон даалгаврыг гүйцэтгэнэ.
  • Хоёрдугаар шатанд тодорхой өгөгдсөн нөхцөл бүхий инженерийн тооцоонд суурилсан зохион бүтээх даалгаврыг гүйцэтгэнэ.
  • Гуравдугаар шатанд урьдчилан бэлдсэн материал, багаж хэрэгслийг ашиглан инженерийн тооцоолол, байгалийн ухааны болон мэдээллийн технологийн мэдлэгт суурилсан зохион бүтээх шаталсан даалгавруудыг гүйцэтгэнэ. Бүтээлийн гүйцэтгэлийн чадамжаар уралдуулж шалгаруулна.
  1. Олимпиадын зохион байгуулалт
    • Нэгдүгээр шатыг Олимпиадын комисс цахимаар зохион байгуулах ба дүнг нэгтгэн шалгаруулалтыг хийнэ. Аймаг, дүүрэг тус бүрээс нэгдүгээр шатны эхний гурван байр эзэлсэн сурагчид хоёрдугаар шатанд оролцоно.
    • Хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцогч тухайн шатанд өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэж хийсэн бүтээлээ онолын үндэслэлтэйгээр тайлбарласан бүтээлийн гүйцэтгэлийг харуулсан зурагтай, 10 хүртэл хуудастай танилцуулгыг (PowerPoint ашиглан) хийж зохион байгуулах комиссын цахим шуудангийн хаягаар ирүүлэх ба бүтээлээ шуудангаар ШУТИС-ийн Олимпиадын комисст заасан хугацаанд багтаан ирүүлнэ.
    • Хоёрдугаар шатны шалгаруулалтыг олимпиадын комиссын гишүүд дүгнэж эхний 20 бүтээлийг шалгаруулж гуравдугаар шатны оролцогчдыг зарлана.
    • Гуравдугаар шатанд урьдчилан бэлдсэн материал, багаж хэрэгслийг ашиглан гүйцэтгэсэн бүтээлээрээ уралдан, комисын гишүүд эцсийн шалгаруулалтын дүнг гаргана.
  2. Олимпиадад оролцогчдод өгөх санамж:
  • Тоног төхөөрөмжийн бүрэн байдал, сүлжээний тасралтгүй ажиллагааг оролцогч өөрөө хариуцна.
  • Хоёрдугаар шатны даалгаварт ашиглагдах материалын жагсаалт, даалгаврыг хэрхэн гүйцэтгэхийг тайлбарласан видео бичлэгийг сурагчдад хүргүүлнэ.
  1. Олимпиадын шагнал урамшуулал:

Олимпиад зохион байгуулах комисс нь оролцогчдын бүтээлийг тодорхой үнэлгээний дагуу дүгнэж, хувийн амжилтын дүнг гаргана. Гуравдугаар шатанд шалгарсан 20 сурагч ЭЕШ өгч ШУТИС-ийн Элсэлтийн журамд заасан босго онооны болзлыг хангасан тохиолдолд ШУТИС-д хүссэн мэргэжлээр элсэн суралцах урилга авна. Мөн байр эзэлсэн сурагчид ШУТИС-д элсэж орсон тохиолдолд 30 кредитийн сургалтын төлбөрийн харгалзах хувьтай тэнцэх тэтгэлгийг хүлээн авна.

  • 1-р байр. Нэг сурагч

Шагнал: өргөмжлөл, алтан медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга,

30 кредитийн сургалтын төлбөр (100%)

  • 2-р байр. Хоёр сурагч

Шагнал: өргөмжлөл, мөнгөн медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга,

30 кредитийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (70%)

  • 3-р байр. Гурван сурагч

Шагнал: өргөмжлөл, хүрэл медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга,

30 кредитйн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (50%)

  • Тусгай байр. Таван сурагч

Шагнал: өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга,

30 кредитийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (30%)

  1. Санхүүжилт:
  • Уг олимпиад нь ШУТИС-ийн санхүүжилтээр зохион байгуулагдана.
  • Хүүхэд залуучуудын инженерийн сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих зорилгоор хандивлагчдын санхүүжилтийг авах боломжтой.
  1. Бүртгэлийн линк:

Доорх линкээр орж олимпиадад бүртгүүлнэ.

https://forms.gle/2fA3oC9Fz1XegCV66

  1. Холбоо барих утасны дугаар:             99050338, 99089677, 99018091, 99172033
  2. Цахим хаяг:          Future-Engineer@must.edu.mn  
  3. Фейсбүүк хаяг: Ирээдүйн инженер