Мэндчилгээ

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ


Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулийн үе үеийн эрдэмтэн профессор, багш, ажилтан албан хаагчид болон нийт төгсөгч, оюутан, элсэгч та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монгол улсад инженер-техникийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор Политехникийн Дээд Сургуулийн анхны салбарууд бий болсон үеэс суурь шинжлэх ухааны тэнхимүүд үүсэж улмаар 1991 онд Инженерийн Суурь Боловсролын Төв, 1997 онд Инженерийн Суурь Боловсролын Сургууль, 2001 онд Математикийн сургууль, Материал Технологийн сургууль, 2014 оноос Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль болон үйл ажиллагаа нь өргөжсөн.  

Манай сургуулийн хамт олон ШУТИС-ийн алсын хараа, эрхэм зорилгод нийцүүлэн шинэ технологи, мэдээллийн эрин зуунд өндөр боловсролтой, хүн-байгальд ээлтэй инженер технологийн мэргэжилтэн бэлтгэх ажилд хичээнгүйлэн зүтгэж байна. Улс эх орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлагыг мэдэрч сургалт-судалгаа-үйлдвэрлэлийг нягт уялдуулах замаар мэдлэгийг хэрэглээ болгох, инновацийг бүтээх эрхэм зорилготой.

Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэхийн тулд сургалтын хөтөлбөр, хичээлийн стандарт, агуулгыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээлч, шинийг санаачлагч, манлайлагч, хүмүүнлэг энэрэнгүй мэргэжилтэн бэлтгэх, нийт багш судлаачдын оюуны өмчийн бүтээл, эрдэм шинжилгээ судалгааны ажил болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж олон улсын түвшинд хүрэх зорилтууд тавин ажиллаж байна.

     Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг байгууллага, хамт олон, хувь хүмүүс, оюутан залуус, элсэгчид та бүхэнд ШУТИС-ийн ХШУС-ийн хамт олны өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрдмийн гэгээн үйлс өрнүүн дэлгэрэх болтугай.

 

Доктор (Ph.D), дэд профессор В.ӨЛЗИЙБАЯР