Танилцуулга

БАГШИЙН ХӨГЖЛИЙН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш нарын салбар зөвлөл нь 1997 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн.

Багшийн тогтвортой хөгжлийг хангах, мэдлэг боловсролыг олон улсын түвшинд хүргэх, тасралтгүйгээр бие даан хөгжих нөхцлийг бүрдүүлэх, үр бүтээлтэй ажиллах хөшүүргийг бий болгох, гүйцэтгэлийн соёл өндөртэй багшлах залгамж халааг дэмжин чадавхижуулах /Багшийн хөгжлийн төвийн дүрэм/ зорилготойгоор 2015 оны 11-р сард Ректорын А/238 тоот тушаалаар ШУТИС-ийн БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ байгуулагдсан. Уг төвийн үйл ажиллагааг бүрэлдэхүүн сургуулиудад зохион байгуулахаар багшийн хөгжлийн баг сонгогдон ажиллаж ирсэн ба манай сургуулийн багшийн хөгжлийн баг нь 2016 онд Т.Гэрэлтуяа, Г.Саран, Ч.Даваасүрэн багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан.

Багшийн хөгжлийн багийн тэргүүлэгчдийг нийт хамт олны хурлаас сонгодог бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилээс бүтэц шинэчлэгдэн дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Багийн ахлагч:     Ү.Ариунаа

                              Математикийн тэнхимийн ахлах багш

                              ariunaa@must.edu.mn

Багийн гишүүд:    Ц.Эрхэмбаяр

                             Физикийн тэнхимийн ахлах багш, доктор

                              erkhem_1@yahoo.com

                             

                             Э.Бат-Эрдэнэ

                             Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор

                             et-baterdene@yahoo.com

                               

                            А.Амаржаргал

                            Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш, спортын мастер

                            amar_chu@yahoo.com

 

ХШУС-ийн БАГШИЙН ХӨГЖЛИЙН БАГ