МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ
1.Товч түүх
БНМАУ-ын СнЗ-ын 1969 оны 247-р тогтоолоор Политехникийн дээд сургууль байгуулагдах шийдвэр гарсан бөгөөд 1987 онд “Ерөнхий эрдмийн факультет, Дээд математикийн тэнхим” байгуулагдсан нь одоогийн ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн үндэс суурь болсон юм. Тэнхимийн эрхлэгчээр Д.Шагдар, Ч.Раднаа, Д.Батхуяг, Т.Бавуудорж нарын профессорууд ажиллаж байв.
Тус тэнхим нь Дифференциал тэгшитгэл, Инженерийн математик, Системийн динамик загварчлал, Хэрэглээний математик гэсэн 4 профессорын багийн бүтэцтэйгээр ажиллаж байгаад 2014 оноос тэнхимийн зохион байгуулалттай болсон.
Тэнхимийн хамт олон дэлхийн жишигт ойртуулан шинэ технологи, мэдээллийн эрин зуунд хэрэглээний математикийн өндөр боловсролтой мэргэжилтний эрэлт хэрэгцээ, шаардлага нэмэгдэхийг харгалзан үзэж үйлдвэрлэлийн болон технологийн процессыг судлах, оновчлох чадварлаг судлаач инженерүүд, хэрэглээний математикчдыг бэлтгэх, тэднийг улс орны янз бүрийн салбарт ажиллах, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхааран судалгааны ажилд ихээхэн ач холбогдол өгөн ажиллаж байна.
Тус тэнхимийн профессор багш нараас олон улсын эрдэм шинжилгээний нэр хүндтэй сэтгүүлүүдэд 300 гаруй өгүүлэл хэвлүүлснээс олон ишлэл татагдах, гадаад дотоодын эрдэм шинжилгээний хуралд оролцох, урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, докторын зэрэг хамгаалах зэргээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд хийж байна.
Тэнхимийн багш нар ахисан түвшний инженерийн математик, магадлалын онол- математик статистик, тооцон бодох математик, операторын онол, системийн динамик загварчлал, математикийн хэрэглээний програм хангамж, санхүүгийн инженерчлэл, стохастик загварчлал, оновчтой удирдлагын онол, тооцон бодох шингэний динамик, инженерийн тооцоолол ба симуляци зэрэг чиглэлээр мэргэшин ажилладаг.
Тэнхимийн эрхлэгчээр доктор (Sc.D), профессор Д.Цэдэнбаяр, тэнхимийн эрхлэгчийн туслахаар магистр Ж.Гэрэлмаа ажиллаж байна.
Математикийн тэнхимд 2 профессор, 3 дэд профессор, 24 ахлах багш, 15 багш, дадлагажигч багш 1, сургалтын мастер 1, хичээлийн туслах ажилтан 1, тэнхимийн эрхлэгчийн туслах 1 ажиллаж байгаа бөгөөд тус тэнхимийн хамт олны дотор шинжлэх ухааны доктор /Sc.D/ 1, боловсролын ухааны доктор /Ph.D/ 11 байгаа нь багшлах боловсон хүчний 30-аад хувийг эзэлж байна.
Математикийн тэнхимийн хамт олон
СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
2. Бэлтгэн гаргадаг мэргэжил
Магистрын хөтөлбөрүүд:
- Хэрэглээний математик
- Математик загварчлал
- Системийн динамик загварчлал
Доктор (Ph.D)-ын хөтөлбөр:
- Хэрэглээний математик /доктор/
Тус тэнхимийн багш нар хамтран ном, сурах бичиг, гарын авлага 200 орчим, эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл 800 гаруйг бичиж хэвлүүлжээ. Багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүд нь математикийн мэргэжлийн импакт фактор өндөртэй олон улсын сэтгүүлүүдэд хэвлэгдэж, судлаачдын хүртээл болсоор байна.
3. Сургалтын лабораториуд
Математик тооцоолол, судалгаа хийх математикийн хэрэглээний программ хангамжууд бүхий интернетийн сүлжээнд холбогдсон, шаардлагатай тоног төхөөрөмжүүд суурилуулсан компьютерийн 2 лабораторитай бөгөөд тус бүр нэг ээлжиндээ 30 оюутан хичээллэх хүчин чадалтай юм.
Математик тооцооллын лаборатори 1-406
Математик загварчлалын лаборатори 1-414
Лабораторийн хичээлүүдэд ашиглагдах програм хангамж:
MatLab 2009, 2012, 2014; Drive; DEV C++ 5.0; Adobe master collection suite C$3, C$5; Visual studio 2012 г.м
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
4. Судалгааны ажлын үндсэн чиглэлүүд
- Дифференциал тэгшитгэл, тухайн уламжлалт дифференциал тэгшитгэл
- Экологи, эдийн засгийн математик загварчлал
- Дискрет, Динамик, Стохастик загварчлал
- Оновчлох, оновчтой удирдлага
- Функционал анализ, Операторын онол
- Инженерчлэлийн тооцоолол, дүрс ба дохио боловсруулалт
- Боловсрол судлал
- Тооцон бодох математик
- Үйлдлийн шинжлэл
- Хүрээлэн буй орчин судлал
5.Томоохон төсөл, хөтөлбөрүүд
- “Механик дахь тухайн уламжлалт тэгшитгэлүүдийг ойролцоогоор бодох аргууд” 2009-2012
- Бүс нутгийн хөгжлийн оновчлол, удирдлагын асуудлуудын шийдийг ойролцоолон олох аргуудын автоматжуулалт, 2013-2014
- Автозамын гадаргуу дээрх гэмтлийг эрт үед нь оношлох, 2014-2016
- “Байгаль нуурын бүсийн болон Монгол орны экологи, эдийн засгийн процессийн оновчтой удирдлагын хэрэгслийг автоматжуулах нь” хамтарсан төсөл, 2010-2012
- "Хэрэглээний математик I, II" хичээлийн үндсэн сурах бичиг, 2016-2017
Математикийн тэнхим нь жил бүр их дээд сургуулиудын профессор, багш нарын “Шинжлэх ухааны хөгжилд математик боловсрол, хэрэглээний хандлага” эрдэм шинжилгээний бага хурлыг, ШУТИС-ын оюутны Математикийн олимпиад, ОУ-ын “Ази, номхон далайн оюутны математикийн олимпиад” APMOUS-г амжилттай зохион байгуулж байна.
6.Гадаад харилцаа
- ОХУ-ын Буриадын Их Сургууль
- ХБНГУ-ын Дармштадын Техникийн их сургууль
- БНСУ-ын Ионсей их сургууль
- Польш улсын Шинжлэх ухааны Академийн Математикийн хүрээлэнгийн Банах төв
- Тайваны Их Сургууль
Математикийн тэнхим нь гадаадын их, дээд сургуулиудтай, сургалт, эрдэм шинжилгээ, оюутан солилцоо, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна. Манай профессор багш нар олон улсын оюутан солилцооны IAESTE болон бусад хөтөлбөрүүдийн шугамаар ОХУ, ХБНГУ, БНСУ, Итали, БНХАУ, Зүүн өмнөд Азийн орнууд, БНПУ, Австри, зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлж байна.
Математикийн тэнхимийн бүрэлдэхүүн:
- Тэнхимийн эрхлэгч доктор (Sc.D), профессор Д.Цэдэнбаяр
- Профессор, доктор (Ph.D), Ц.Сарантуяа
- Профессор, доктор (Ph.D), Д.Нямсүрэн
- Дэд профессор, доктор (Ph.D) Б.Сэр-Од
- Дэд профессор, доктор (Ph.D) Д.Ганзориг
- Дэд профессор, докторант Ц.Жаргалсайхан
- Ахлах багш, доктор (Ph.D) Т.Батзул
- Ахлах багш, доктор (Ph.D) Б.Ууганбаяр
- Ахлах багш, доктор (Ph.D) Ц.Мөнх-Эрдэнэ
- Ахлах багш, доктор (Ph.D) Д.Батнасан
- Ахлах багш, доктор (Ph.D) Т.Баяртөгс
- Ахлах багш, доктор (Ph.D) В.Өлзийбаяр
- Ахлах багш, доктор (Ph.D) Ц.Балжинням
- Ахлах багш, доктор (Ph.D) Ц.Цогзолмаа
- Ахлах багш, доктор (Ph.D) Ц.Цэцэгсүрэн
- Ахлах багш, магистр С.Баярсайхан
- Ахлах багш, магистр А.Эрдэнэсувд
- Ахлах багш, магистр В.Батзориг
- Ахлах багш, магистр Д.Цэцэгээ
- Ахлах багш, магистр Т.Гэрэлтуяа
- Ахлах багш, магистр Р.Чойсүрэн
- Ахлах багш, магистр Л.Батболд
- Ахлах багш, магистр С.Уранчимэг
- Ахлах багш, магистр Я.Лутбат
- Ахлах багш, магистр Д.Ариун-Эрдэнэ
- Ахлах багш, магистр У.Дэлгэрсайхан
- Ахлах багш, магистр Г.Батцэцэг
- Ахлах багш, магистр Л.Батаа
- Ахлах багш, магистр Б.Амарзаяа
- Ахлах багш, магистр Р.Баярцогт
- Ахлах багш, магистр Ү.Ариунаа
- Ахлах багш, магистр Х.Энхбаяр
- Ахлах багш, магистр Х.Отгондорж
- Багш, магистр Ө.Уянга
- Багш, магистр Н.Хажидсүрэн
- Багш, магистр М.Энхцэцэг
- Багш, магистр Б.Тайгынтуяа
- Багш, магистр В.Чимэдлодой
- Багш, магистр Х.Уугантуяа
- Багш, магистр Ц.Мөнхгэрэл
- Багш, магистр Л.Бурмаа
- Багш, магистр А.Эрдэнэсоёл
- Багш, магистр Ж.Төвшинтулга
- Багш, магистр Ж.Ариунгэрэл
- Багш, магистр С.Баасансүрэн
- Багш, магистр А.Элбэгжаргал
- Багш, магистр Т.Цэвээнгэрэл
- Дадлагажигч багш Т.Цагаанаа
- ТЭТ магистр Ж.Гэрэлмаа
- Сургалтын мастер, магистр Б.Энхжаргал
- ХТАжилтан У.Золзаяа
Холбоо барих хаяг:
Математикийн тэнхим
Утас: (976-11)-2311, 324590
E-mail: esjack@must.edu.mn
Өрөө - 1-413