Физикийн тэнхим

ФИЗИКИЙН ТЭНХИМ

1. Товч түүх

ХШУС-ийн физикийн тэнхимийн түүх 1963 онд МУИС-ийн физик-математикийн факультетэд инженерийн мэргэжлийн физик сургалтыг хариуцуулж, физик буюу ерөнхий физикийн тэнхимийг профессор Д.Чүлтэмээр эрхлүүлэн байгуулснаар эхэлжээ. Физикийн салбарын сургалт, эрдэм шинжилгээний нэгэн төв болгох үйлсэд 1963-1965 онд тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан доктор, профессор шинжлэх ухааны гавъяат ажилтан Д.Чүлтэм, 1965-1982 онуудад тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан доктор, олон жил деканаар ажиллаж байсан доктор, дэд профессор Д.Халтар, декан А.Самдан нар эргэн дурсагдах гавъяатай хүмүүс билээ. ЗХУ-ын Дубна хотын ЦШНИ, Москвагийн Ломоносовын нэрэмжит их сургууль зэрэг гадаадын нэр хүндтэй томоохон Э/Ш-ний төвүүд, их дээд сургуультай хамтран судалгаа шинжилгээний ажил явуулж, багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлсний үр дүнд тус тэнхимээс биофизикийн тэнхим, агаар мандлын оптик чанар, одон орныг судлах геофизикийн оргил зэрэг салбарууд бие даан гарсны зэрэгцээ багш нараас Монгол улсын Гавъяат багш, доктор профессор Т.Гун-Аажав, доктор профессор Ш.Гэрбиш, доктор профессор Б.Базаррагчаа, Ц.Содов, Н.Түгжсүрэн, Д.Ганбаатар, Л.Хэнмэдэх, Г.Батсүх, Б.Доржсүрэн, Б.Түмэндэмбэрэл, С.Хүрэлсүх, ШУТИС-ийн хүндэт профессор М.Дүгэрсүрэн, Н.Дамдинжав, Ш.Рашид зэрэг профессор багш нар төрөн гарч өнөөдөр сургалт, эрдэм шинжилгээний ажилд оюутан залуучууд, залуу багш нарыг дагалдуулан туршлагаа өвлүүлэн хамтран амжилттай ажиллаж байна.

Ерөнхий физикийн тэнхимд мэдлэг чадвартай, ажилсаг шуурхай чанараараа тэнхимийн хөгжилд нэрээ үлдээсэн багш Д.Лхагвасүрэн, Л.Тогтохбаяр, Д.Базарсад, Б.Баясгалан, доктор Х.Дондог, О.С.Барданова хичээлийн туслах ажилтан Д.Должинсүрэн, Л.Лувсандулам, О.Мядаг, Ц.Гөлгөө, Х.Нацагням, Д.Сэлэнгэ, Г.Бямбасүрэн, Хишигсүрэн, Жанчивдорж, Ж.Цэдэндамба, Ч.Оюун, Д.Байгалмаа  нар ажиллаж байсан юм.

Тус тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D) Ч.Алдармаа, тэнхимийн эрхлэгчийн туслахаар М.Өлзий-орших ажиллаж байна.

Физикийн тэнхимд 3 профессор, нэг зөвлөх профессор, нэг дэд профессор, 11 ахлах багш,  14 багш, нэг дадлагажигч багш, 6 сургалтын мастер, нэг хичээлийн туслах ажилтан, нэг тэнхимийн эрхлэгчийн туслах ажиллаж байгаа бөгөөд боловсролын ухааны доктор (Ph.D) зэрэгтэй 17 эрдэмтэн болон магистр зэрэгтэй багш нар ажиллаж байна. 

 

                                                          СУРГАЛТ

2. Бэлтгэн гаргадаг мэргэжил: 

  • Инженер физик (Бакалавр, магистр, доктор (Ph.D))
  • Үйлдвэрийн экологийн инженер (Бакалавр, магистр)
  • Цөмийн түлшний техник технологи (Бакалавр)

Манай төгсөгчдөөс гадаад, дотоодын их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж 10-аад төгсөгчид докторын зэрэг, 70 гаруй төгсөгчид магистрын зэрэг хамгаалаад байна. 

Тус тэнхимийн багш нар хамтран 120 гаруй ном, сурах бичиг, гарын авлага, шинэ бүтээлийн патент 25, эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл 800 гаруй өгүүллийг бичиж нийтлүүлжээ.

3. Сургалтын лабораториуд:

  • Механикийн лаборатори

Классик механикийн тулгуур хууль үзэгдлийн ойлголтыг бататган, туршлага дээр шалгаж, онолын мэдлэгийг практикт хэрэглэх, багаж төхөөрөмж дээр хэмжилт туршлага хийх дадал олгож, тооцоо боловсруулалт хийх арга ажиллагаанд сургана. Нэг ээлжинд 20-25 оюутан хичээллэх суудалтай, лабораторийн хичээл явуулах 6 ажилтай.

  • Молекул физикийн лаборатори

Энэ лаборатори нь инженер техникийн ангийн оюутнуудад молекул физикийн лабораторийн хичээл явуулах, хэмжих багажуудтай биечлэн танилцах зориулалттай. Молекул физикийн хууль үзэгдлийн зүй тогтлыг туршлагаар судалж шалгах, практикт хэрэглэх хэмжилтийн явцад гарах алдааг тооцоолж үр дүнгээ тооцож сурах арга дадлыг олгоно. Лабораторийн хичээлийн 6 ажилтай. Нэг ээлжинд 20-25 оюутанд үйлчлэх багтаамжтай.

  • Цахилгаан ба соронзонгийн лаборатори

ШУТИС-ийн ангиудад цахилгаан-соронзон үзэгдлээр лабораторийн хичээлийг явуулах, цахилгаан хэмжих багажуудын ажиллагааны зарчимтай танилцах зориулалттай. Цахилгаан соронзон үзэгдлийн хуулиудыг туршлагаар судалж шалгах, цахилгаан схемийг бие даан угсарч, шалгаж сурах, туршилтын үр дүнг боловсруулах арга ажиллагаанд сургана. Лабораторийн 10 ажилтай. Нэг ээлжинд 20-25 оюутан хичээллэнэ.

  • Оптик, цөмийн физикийн лаборатори

Лабораторийн зорилго нь оптик болон атом цөмийн физикийн үзэгдлүүдийг туршлага дээр шалган онолын мэдлэгийг бататган гүнзгийрүүлэх, оптик багаж хэрэгсэлтэй танилцан, тэдгээрийг хэрэглэн хэмжилт хийж сурах, физик туршилтыг бэлтгэх, явуулах хэмжилтийн үр дүнг боловсруулах арга барил, дадал чадвар эзэмшүүлэх, цацраг идэвхт бодистой ажиллах, хадгалах, хамгаалалт хийх, бүртгэх үйл ажиллагаанд сургана. Лабораторийн 7 ажилтай. Нэг ээлжинд 20-25 оюутан хичээллэнэ.

                  

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ

4. Судалгааны лабораториуд:

  • Нанотехнологийн лаборатори

Эрдэс түүхий эд, бодис, материалын кристалл бүтэц, найрлагын судалгаа, 1нм÷10000нм-ийн мужид бөөмийн хэмжээс ба түүний тархалт, тогтворжилтийн судалгаа, Монгол орны эрдэс түүхий эд, түүгээр үйлдсэн бүтээгдэхүүний физик шинж чанар, технологийн судалгаа явуулж улс болон олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байна.

  • Физик загварчлалын лаборатори

-Онолын физик, наноматериалын загварчлалын лаборатори

Наноматериалын онолын загварчлал, хэт нам температурт үүсэх Бозе-Эйнштейний тунамлын онол, квант компьютерийн хэрэгжүүлэлтийн онол, мөргөлдөөний онол, плазмын технологи, лазерын хэт богино импульс бодистой харилцан үйлчлэх онолын чиглэлээр судалгаа явуулж үр дүнгүүд нь улс болон олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байна. 

-Зайн тандан судлалын лаборатори

Уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын загварчлал, хиймэл дагуулын мэдээ ашиглан тал хээрийн бүс нутгийн ууршилтыг загварчлах, хиймэл дагуулын мэдээ боловсруулалтын технологи, газарзүйн мэдээллийн системийн чиглэлээр судалгаа явуулж улс болон олон улсын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байна.

5. Томоохон төсөл хөтөлбөрүүд

  • “Байгалийн болон технологийн гаралтай нанобөөмсийг NANOPHOX багажаар судлах” суурь судалгааны сэдэвт ажил. 2011-2013 он. 
  • Торын Больцманы аргаар хий, шингэний 3 хэмжээст урсгалыг загварчлах. ШУТС сангийн төсөл. 2015 он
  • Түлшний хэмнэлттэй утаагүй зуух үйлдвэрлэх. ШУТС сангийн төсөл. 2015 он.
  • Нанобүтэц болон физикийн шугаман бус үзэгдлийг загварчлах. ШУТС сангийн төсөл. 2015-2017он.
  • Өгий нуур, Тэрхийн цагаан нуур, Хөвсгөл нуурын усны чанар ба экологийн төлөв байдалд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй нөлөө ба түүнийг Тайваний усан сангуудтай харьцуулан судлах нь. Oлон улсын хамтарсан төсөл. 2015-2017он.

6. Судалгааны ажлын үндсэн чиглэлүүд:

  • Эрдэс түүхий эд,  бодис, материалын кристалл бүтэц, найрлагын судалгаа 
  • 1нм÷10000нм-ийн мужид бөөмийн хэмжээс ба түүний тархалт, тогтворжилтийн судалгаа
  • Монгол орны эрдэс түүхий эд, түүгээр үйлдсэн бүтээгдэхүүний физик шинж чанар, технологийн судалгаа 
  • Наноматериалын онолын загварчлал
  • Хэт нам температурт үүсэх Бозе-Эйнштейний тунамлын судалгаа
  • Квант компьютерийн хэрэгжүүлэлтийн онол
  • Мөргөлдөөний онол
  • Плазмын технологи
  • Лазерын хэт богино импульс бодистой харилцан үйлчлэх
  • Уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын загварчлал
  • Хиймэл дагуулын мэдээ ашиглан тал хээрийн бүс нутгийн ууршилтын загварчлал
  • Хиймэл дагуулын мэдээ боловсруулалтын технологи
  • Газарзүйн мэдээллийн системийн судалгаа
  • Агаар мандлын оптик төлөв, тунгалаг чанар,
  • Газрын гүний усны,  сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нөөц
  • Дэвшилтэт түлшний технологийн судалгаа
  • Үл эвдэх сорилын техник, технологи
  • Байгаль орчны нөлөөлөлийн үнэлгээ.

7. Эрдэм шинжилгээ, судалгааны төвүүд:

  • Үл эвдэх сорилын төв

Цөмийн цацраг ашиглан аж үйлдвэрийн материал, хийц, бүтээгдэхүүн, байгууламжид эвдэхгүйгээр чанарын шалгалт хийж үнэлгээ өгдөг үл эвдэх сорилт (ҮЭС)-ын технологийг монголын аж үйлдвэр, дэд бүтцийн салбаруудад нэвтрүүлэх судалгааг явуулж байна. 1992-1994 онд Политехникийн дээд сургуулийн физикийн тэнхимийн дэргэд Цөмийн энергийн комиссын дэмжлэгээр ОУАЭА-ийнТехникийн хамтын ажиллагааны хүрээнд аж үйлдвэрийн радиографийн анхны лаборатори байгуулагдаж энэ үеэс ҮЭС-ын технологи олон улсын түгээмэл стандартын дагуу хөгжиж эхэлсэн.  ҮЭС-ийн лабораторид Үйлдвэрийн радиографийн шалгалт, Хэт авианы сорил, Соронзон бөөмийн сорил, Шингэн нэвчүүлэх сорил, Металын ширээлтийн үл эвдэх сорил, Бетоны ҮЭС зэрэг үндсэн шинжилгээнүүдийг хийж байна.

8. Гадаад харилцаа

  • Тайваний Үндэсний их сургууль
  • Италийн Лаквагийн их сургууль
  • Бауманы нэрэмжит Москвагийн Их Сургууль
  • Япон улсын Үндэсний Материалын Шинжлэх ухааны Институт
  • Японы Фукуй их сургууль

Физикийн тэнхимийн  бүрэлдэхүүн:

  1. Тэнхимийн эрхлэгч, Доктор (Ph.D), дэд профессор Ч.Алдармаа
  2. Профессор, доктор (Ph.D), дэд профессор Г.Батдэмбэрэл
  3. Профессор, доктор (Ph.D), дэд профессор Г.Мөнхсайхан
  4. Дэд профессор, доктор (Ph.D) Г.Зоригт
  5. Дэд профессор, доктор (Ph.D) О.Энхцолмон
  6. Ахлах багш, доктор (Ph.D) Н.Насанбат
  7. Ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Г. Цэрмаа
  8. Ахлах багш, доктор (Ph.D) Х.Балт-Эрдэнэ
  9. Ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор Ц.Байгальмаа
  10. Ахлах багш, магистр О.Сүх
  11. Ахлах багш, доктор (Ph.D) С.Туяа
  12. Ахлах багш, доктор (Ph.D) М.Эрдэнэтуяа
  13. Ахлах багш, доктор (Ph.D) С.Цэрэнбалжид
  14. Ахлах Багш, доктор (Ph.D) Д.Отгонбаяр
  15. Багш, доктор (Ph.D) Т.Батгэрэл
  16. Багш, доктор (Ph.D) Т.Энхтуяа
  17. Багш, магистр Ч.Даваасүрэн
  18. Ахлах багш, магистр Д.Наранчимэг
  19. Багш, магистр Б.Булгансайхан
  20. Багш, магистр Д.Номиндарь
  21. Багш, магистр Н.Чимэдцогзол
  22. Багш, магистр Б.Одонтуяа
  23. Багш, магистр О.Эрдэнэтуяа
  24. Багш, магистр Ж.Ууганцэцэг
  25. Сургалтын мастер, доктор (Ph.D) М.Амгалан
  26. Сургалтын мастер, магистр Ц.Уянгатөгс
  27. Сургалтын мастер, магистр Р.Буянжаргал
  28. Сургалтын мастер, магистр Ч.Эрдэнэдалай
  29. Сургалтын мастер, магистр Х.Бат-оргил

Холбоо барих хаяг:

Физикийн тэнхим

Утас: (976-11)-2416, 99775800

e-mail:                   Aldarmaa@must.edu.mn

Өрөө: 1-408