ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ
“ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2024” УЛСЫН ХОЁРДУГААР ОЛИМПИАДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ УДИРДАМЖ
“Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, ШУТИС-ийн 2030 стратеги төлөвлөгөө зэрэг бодлогын бичиг баримтуудад үндэслэн монгол улсын инженер, техникийн салбарыг хөгжүүлэхэд гол түлхэц болох хүний нөөцийг бэлтгэн гаргадаг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд 2024” улсын хоёрдугаар олимпиадыг зохион байгуулна. Энэхүү олимпиад нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй ирээдүйд инженер болох сонирхолтой сурагчдыг нээж илрүүлэх, тэдний хүсэл, сонирхолд тулгуурлан техник, технологийн дэвшилд суурилсан мэдлэг бүхий өндөр ур чадвартай инженер техникийн мэргэжилтэн, боловсон хүчнийг өөрийн сургуульд бэлтгэн гаргах, ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрүүдийг ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурталчлах зорилготой.
Олимпиадад оролцогчид нь Ерөнхий боловсролын сургуулийг 2024 оны хаврын улиралд 12 дугаар анги төгсөх суралцагчид байна.
• Эхлэх 2024 оны 02 дугаар сарын 14
• Дуусах 2024 оны 02 дугаар сарын 21
4.1. Үе шат, хугацаа
4.2. Даалгаврын төрөл
Олимпиад зохион байгуулах комисс нь оролцогчдын бүтээлийг тодорхой үнэлгээний дагуу дүгнэж, хувийн амжилтын дүнг гаргана. Гуравдугаар шатанд шалгарсан 20 сурагч ЭЕШ өгч ШУТИС-ийн Элсэлтийн журамд заасан босго онооны болзлыг хангасан тохиолдолд ШУТИС-д хүссэн мэргэжлээр элсэн суралцах урилга авна. Мөн байр эзэлсэн сурагчид ШУТИС-д элсэж орсон тохиолдолд 30 кредитийн сургалтын төлбөрийн харгалзах хувьтай тэнцэх тэтгэлгийг хүлээн авна.
Шагнал: өргөмжлөл, алтан медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга,
30 кредитийн сургалтын төлбөр (100%)
Шагнал: өргөмжлөл, мөнгөн медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга,
30 кредитийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (70%)
Шагнал: өргөмжлөл, хүрэл медаль, ШУТИС-д элсэн суралцах урилга,
30 кредитйн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (50%)
Шагнал: өргөмжлөл, ШУТИС-д элсэн суралцах урилга,
30 кредитийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт (30%)
Доорх линкээр орж олимпиадад бүртгүүлнэ.
https://forms.gle/2fA3oC9Fz1XegCV66
ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн өдөрлөгт оролцохыг урьж байна
ЭЕШ-д бэлтгэх Математикийн хичээлийн сургалт үнэ төлбөргүй цахим хэлбэрээр 2024.04.22-05.01-ны өдрүүдэд 18:00-19:30 хичээллэнэ.
Та бүхнийг оролцохыг урьж байна.
ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулсан Химийн хичээлийн цахим, үнэгүй сургалтыг зохион байгуулж байна.
“ХҮНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН МЭРГЭШСЭН ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, СУНГАХ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ