Химийн инженер технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 30 жилийн ойн хүрээнд ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн Салбарын Аналитик хими ба Физик-химийн лабораторуудыг шинэчлэн тохижууллаа
delger

2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан Аналитик хими ба Физик-химийн лабораторуудын нээлтийн үйл ажиллагаанд урилгаар ШУТИС-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, ХШУС-ийн захирал В.Өлзийбаяр, эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Насанбат, ХИС-ын ахмад багш доктор, профессор П.Мөнхбаатар, ШУТИС-ийн хүндэт профессор Ж.Бүдсүрэн, МУ-ын гавьяат багш, доктор, профессор Б.Бямбагар, төгсөгчдийн төлөөллүүд болон ХШУС-ийн багш нар оролцлоо.

Анх 1980 онд ерөнхий хими, аналитик химийн лабораторийг 1-123 тоотод, 1987 онд физик химийн лабораторийг 1-115 тоотод байгуулахад доктор, профессор П.Мөнхбаатар, ШУТИС-ийн Хүндэт Профессор Ж. Бүдсүрэн нар манлайлан ажиллаж, ШУТИС-ийн инженерийн ангийн оюутнуудад ерөнхий хими, аналитик хими, физик хими, физик-коллоид химийн туршилт, судалгааны сургалт явуулах үндэс суурь тавигдаж байжээ.

                            

                         

                       Аналитиъ химийн лаборатор 1-123                                      Физик химийн лаборатор    1-115

   

Аналитик хими ба Физик химийн лабораторийг шинэчлэн тохижуулах ажлын хүрээнд нийт 53 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэн, химийн туршилтын лабораторуудыг стандартын шаардлага хангах түвшинд хүргэлээ.   

Монгол улсад Химийн инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж хандив өргөсөн  1997, 2004, 2005, 2008, 2012 оны “Химийн технологи”,  2005 оны “Аналитик хими”, 2017 оны “Химийн шинжилгээ орчны хяналт”, 2022 “Химийн инженерчлэл” хөтөлбөрийн төгсөгчид, шавь нартаа болон лаборатор шинэчлэлийн ажиллагааг дэмжиж ажилласан ХШУС-ийн захиргаанд  талархаж буйгаа илэрхийлье.

                                   ХШУС.Химийн Инженерчлэлийн Салбарын хамт олон