Индонез улсын Жакарта хотод 2023 оны 08 сарын 21-25 өдрүүдэд зохион байгуулагдсан
“Үл эвдэх сорил (ҮЭС)-ын дэвшилтэт аргуудыг боловсруулах, ашиглах үндэсний
хөтөлбөрүүдийг уялдуулах” сэдэвт уулзалт, хуралд RAS1029 төслийн үндэсний зохицуулагч,
ХШУС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш Ц. Байгальмаа оролцов.
Уулзалтаар гишүүн орнуудын Үл эвдэх сорилын өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх
ажлыг хэлэлцэж RAS1029 төслийн хэрэгжих хугацааны төлөвлөгөөг баталсан.
Энэхүү RAS1029 төсөл нь ҮЭС-ын дэвшилтэт аргын техник, технологийг иргэний барилга байгууламжийн салбарт нэвтрүүлэхийн тулд олон улсын ISO 9712 стандартын дагуу мэргэшсэн, чадавхитай боловсон хүчин бэлтгэхэд дараах 3 чиглэлээр ажиллах зорилготой.
ШУТИС-ийн багш, судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах "2IP-2023" уралдааны шилдэг бүтээлүүдэд "Research Excellence" медаль болон мөнгөн шагнал олгов.
Япон улсын Japan Science Technology Agency (JST)-ээс зохион байгуулдаг “Sakura Science Exchange Program”ийн дэмжлэгээр ХШУС-ийн ХИС-ын судлаач багш, доктор оюутнуудын баг Токио хот дахь Kogakuin их сургууль дээр мэргэжил дээшлүүлэх сургалтад амжилтай хамрагдлаа.
2+2 collaborative program of environmental engineering
The RAS1029 project
Үл эвдэх сорил (ҮЭС)-ын дэвшилтэт аргуудыг боловсруулах, ашиглах үндэсний хөтөлбөрүүдийг уялдуулах” хурал амжилттай боллоо.