ШУТИС-ийн оюутны олимпиадыг оюутнуудын химийн шинжлэх ухаанд суралцан мэдлэгээ арвижуулах, хөгжүүлэх, химийн хичээлд сонирхолтой оюутнуудын хүрээг тэлэх, Улсын химийн XXXIII олимпиадад оролцох ШУТИС-ийн багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах зорилгоор уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг.
ШУТИС-ийн оюутны Химийн олимпиадыг 2024 оны 03-р сарын 15-ны өдөр А ба Б бүлгээр зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Олимпиадад ХШУС, БАС, ГУУС, МехТС, ҮТС, ЭХС, Эрдэнэт Цогцолбор дээд сургуулийн нийт 101 оюутан оролцсон бөгөөд Эрдэнэт Цогцолбор Дээд Сургуулиас 5 оюутан, багш С.Цээлэйгийн хамт ирж оролцов
ШУТИС-ийн химийн олимпиадад оролцогчид
Бүлэг тус бүрээс эхний тэргүүн, дэд, гуравдугаар байр ба тусгай байруудад 6 оюутан, нийт 12 оюутныг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
ШУТИС-ийн “Химийн олимпиад-2024”-д байр эзлэсэн оюутнууд
ШУТИС-ийн “Химийн олимпиад-2024”-д шагналт байр эзэлсэн оюутнууд
Химийн олимпиадад идэвхтэй оролцсон болон Улсын Химийн XXXIII олимпиадад оролцох эрх авсан бүх оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье!
ХШУС. Химийн инженерчлэлийн салбар
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд 2024” улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
Улсын химийн XXXIII олимпиадыг их, дээд оюутнуудын дунд амжилттай зохион байгууллаа.
ШУТИС-ийн оюутны “Химийн олимпиад-2024” амжилттай болж өндөрлөлөө.
ХШУС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Оюутны Физикийн XXXIV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.