ШИЛДЭГ БАГШ НАРАА ШАЛГАРУУЛЛАА

ШИЛДЭГ БАГШ НАРАА ШАЛГАРУУЛЛАА

2018 оны 9 дүгээр сарын 20-нд ХШУС-ийн шилдэг багш нарын шалгаруулалт, бүтээлийн үзэсгэлэн 1-406 тоот өрөөнд амжилттай явагдлаа. Сургуулийн захирлын зөвлөлөөс батлагдсан 5 хүний бүрэлдэхүүнтэй баг шалгаруулах комисст ажиллав.

1. Ү.Ариунаа              БХБ-ийн ахлагч, комиссын ахлах

2. В.Өлзийбаяр         ЭНБД

3. Д.Хандмаа             ҮЭ-ийн дарга

4. Г.Батдэмбэрэл      Физикийн тэнхимийн дэд профессор

5. Ч.Ням                     Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш

Манай 4 тэнхмээс нийт 12 багш 5 номинацад бүтээлээ танилцуулан оролцов.

 

Нэрс

Төрөл

Тэнхим

1

С.Туяа

Бүтээлч

Физик

2

М.Амаржаргал

Бүтээлч

Математик

3

Б.Одонтуяа

Залуу

Физик

4

Р.Долгоржав

Залуу

Хими

5

О.Энхцолмон

Зөвлөх

Физик

6

Л.Нямжаргал

Зөвлөх

Хими

7

Ц.Эрхэмбаяр

Судлаач

Физик

8

Б.Тунгалагтамир

Судлаач

Хими

9

Д.Цэдэнбаяр

Судлаач

Математик

10

Д.Наранчимэг

Сурган

Физик

11

Г.Саран

Сурган

Хими

12

Б.Ууганбаяр

Сурган

Математик

Оролцосон бүх багш нар маань хийсэн бүтээсэн ажил ихтэй, дотоодын болоод олон улсын сэтгүүлүүдэд өгүүллээ хэвлүүлсэн, оюутнууддаа идэвхитэй зөвлөдөг, шилдэг сурган хүмүүжүүлэгчид байж чадсан бөгөөд үүнээс ХШУС-ийн Оны шилдэг багш шалгаруулах комиссийн шийдвэрээр

ОНЫ ШИЛДЭГ СУДЛААЧ                                      Д.ЦЭДЭНБАЯР

ОНЫ ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ            Г.САРАН

ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ                                      М.АМАРЖАРГАЛ

ОНЫ ШИЛДЭГ ЗӨВЛӨХ                                       О.ЭНХЦОЛМОН

ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ                                           Б.ОДОНТУЯА

багш нар дараагийн шатанд өрсөлдөхөөр шалгарав.

   

Идэвхитэй оролцон, хүрэлцэн ирж тэдний бүтээлийг сонирхсон, шалгаруулалтыг оройн 21.00 цаг хүртэл шүүн хэлэлцсэн бүх хамт олондоо маш их баярлалаа.

Цаашид бид шилдэг багшийн шалгаруулах үзүүлэлтийг улам болосвронгуй болгох тал дээр санал хүсэлтээ өгөн,  олон олон багш нар энэ уралдаанд идэвхитэй оролцохыг хүсье.

 

Холбоотой цэсүүд