Дээд боловсролын “MJEED 1000 инженер” хамтарсан судалгааны төслийн хүрээнд уригдан ирсэн зочин судлаач, Японы Нийгата их сургуулийн хими, химийн инженерчлэлийн салбарын дэд профессор, докторNaoki Kano-ын ажлын тайлан

 

Хамтарсан судалгааны төслийн баг: “Шинэ материал дэвшилтэт технологи хөгжүүлэлт”

Хамтарсан судалгааны код: J21C16

Зочин судлаачийн ШУТИС дээр ажилласан хугацаа: 2017.09.11-09.15

Проф. Naoki Kano ШУТИС дээр төлөвлөгөөний дагуу амжилттай ажиллаа. Тэрээр 2017.09.12-ны өдөр “Synthesis of new adsorbents and removal of chromium from aqueous solution” сэдвээр нээлттэй семинар ШУТИС-ийн төв номын сангийн Е-405 өрөөнд зохион байгуулав. Семинарт ХШУС, Механик Тээврийн Сургуулийн профессор багш нар, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй магистр, доктор оюутнууд оролцов.Судлаачид үйлдвэрийн бохирдолтой уснаас хүнд металл ялгах боломжийнталаар сонирхсон асуултаа тавьж харилцан ярилцаж, туршлага солилцсон чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. Мөн “MJEED 1000 инженер” төслийн хүрээнд Японы Нийгата их сургуулийн магистр, докторын сургалтанд хамрагдах хүсэлтэй залуу багш нартай уулзаж, Нийгата их  сургуульд ямар чиглэлээр судалгаа хийх боломжтой болох талаар ярилцан заавар зөвлөгөө өглөө

2017.09.13-ний өдөр проф.Naoki Kano“Synthesis of new adsorbents and removal of chromium from aqueous solution” сэдвээр ШУА-ийн ХХТ-ийн хүрээлэнгийн судлаачидтай уулзалт семинар зохион байгууллаа. Хими, хими технологийн хүрээлэнгийн судлаачид усан уусмалаас хүнд металл ялгах чиглэлээр болон өөрсдийн судалгааны ажлын үр дүнг харилцан ярилцаж туршлага судлав. Семинарт ШУА-ийн ХХТ-ийн хүрээлэнгийн 20 гаруй залуу судлаачид оролцож, сонирхсон асуултаа асууж, зарим үр дүнгийн боловсруулалт дээр заавар зөвлөгөө авав.

2017.09.13-14-ний өдрүүдэд “Шинэ материал дэвшилтэт технологи хөгжүүлэлт”  төслийн багийн гишүүд, судлаачидтай уулзаж, судалгааны ажлын өнөөгийн явц ба цаашдын ажлын талаар ярилцаж, санал бодлоо хуваалцлаа. Судалгааны багаас зэргийн сургалтад явахаар бэлтгэгдэж байгаа 2 доктор оюутантай уулзаж, зөвлөгөө өгч, хэлний шалгалтанд нь амжилт хүслээ. Мөн 2017 оны 6-р сард зэргийн бус сургалтаар Нийгата Их сургууль дээр ажиллаад ирсэн судлаач, доктор А.Сарнайгийн туршилтын үр дүнгийн боловсруулалт дээр ажиллав.